Ойн нөөцгүй сумынханд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:48:16

Хэнтий аймгийн ойн сангүй болон ойн ашиглах нөөцгүй сумдыг мод модон  материал, түлээ түлшний  хэрэгцээг хангах 6 дахь удаагийн үзэсгэлэн худалдаагаар нийт 7 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ.

Уг  үзэсгэлэн худалдаанд ой бүхий сумаас Өмнөдэлгэр сумын Нөөлөгт нөхөрлөл, Батширээт сумын Сайхан булаг хана ХХК, Оргил буман од ХХК, Үвгэн баавай ХХК,  Норовлин сумын Хан-Уул нөхөрлөл зэрэг мод бэлтгэх болон мод боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага 4, ойн 2 нөхөрлөл тус тус оролцлоо. 

Энэ үеэр шинэсэн түлээ 24 м3, палк 72 ширхэг, банз 5 м3, шургааг 200 ширхэг мод, модон бүтээгдэхүүн худалдаалсан аж.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ