Пакистанд халдлага болж 3 цэрэг амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-05 08:48:10

ИСЛАМАБАД. /VOA/. Пакистаны баруун өмнөд хэсэгт оршдог Балочистан хотод  даваа гарагийн шөнө хамгаалалтанд гарч байсан цэргүүд рүү халдсан хэрэг гарсан байна.  Одоогийн байдлаар аюулгүй албаны 3 цэрэг амиа алдаж, 3 цэрэг хүнд шархаджээ. 

Хамгаалалтын цэргүүдийг тус аймгийн Угатук бүс нутгаар дайран өнгөрч байх үед үл таних этгээдүүд гал нээсэн байна. Гэмтсэн цэргүүдийг хамгийн ойрын эмнэлэгт хүргүүлжээ. 

Өөр ямар нэг бүлэг халдлага гарсан гэсэн мэдээлэл ирээгүй байгаа ч иймэрхүү төрлийн жижиг халдлага тус хотод хэд хэдэн удаа гараад байна.  Уг халдлагыг Пакистаны хэт давруу үзэлтнүүд үйлдсэн гэж үзэж байгаа юм. Халдлага ойр ойрхон гарах болсонд тус улсын аюулгүй байдлын албаныхан муу ажиллаж байгаагийн жишээ гэж олон улс дүгнэж байгаа юм. Гэвч террорист бүлэглэлтэй тэмцэхэд тус улсын арми хангалттай түвшинд ажиллаж чадахаа мэдэгдсэн билээ.

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ