Пхеньян цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Өмнөд Солонгос байлдааны сургуулилт хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:09:19
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос өчигдөр буюу ням гарагт зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын арми өнөө өглөө үүрээр баллистик пуужин болон сөнөөгч нисэх онгоцуудаар байлдааны сургуулилт хийлээ.

Манай улс “Хюнму” газар-газар ангиллын пуужин болон “F-15K” сөнөөгч нисэх онгоцуудаар Зүүн тэнгис орчимд байлдааны сургуулилт хийлээ гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв.

Пуужингууд болон сөнөөгч нисэх онгоцууд яг байндаа туссан байна.

Умард Солонгосын зүүн хойд нутаг дахь “Пунгери” цөмийн туршилтын талбайд цохилт өгөх гэсэн сэдвийн хүрээнд уг сургуулилтыг хийсэн ажээ.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ