Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилттэй төслүүд амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-31 17:18:11
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орон нутгийн өмнө тулгарч буй олон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хариуцлагатай хамтын ажиллагаа хамгаас чухал. Иймд аймаг, сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон 3 дугаар сард аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” зөвлөгөөний хүрээнд иргэд, ТББ-иудаас олон санал, санаачлага гарсан тул нийгмийн бодлого, үйлдвэрлэл зэрэг 2 чиглэлээр иргэд, ТББ-иудын нийт 60 гаруй төсөл, хөтөлбөрт Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө оруулалт хийжээ.

Энэ хүрээнд үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 37 төслөөс өнөөдрийн байдлаар 10 төсөл 100 хувь хэрэгжиж дууссан байна. Тухайлбал:  Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хорооллын 3 дугаар байрны урд “Хүүхдийн тоглоомын талбай”, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын санаачлагаар Эмэгтэйчүүдийн ордны зүүн урд талбайн Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Манхан толгойн гэр хороололын тоглоомын талбай, 16 дугаар багийн 6, 12 дугаар байрны авто замын өргөтгөл, Их мориг ХХК-ийн 20 өрхийг тахиатай болгох “Нутгийн тахиа” төсөл, Дархан сумын 8 дугаар багт Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, Баялаг бүтээгчдийн холбоо Шүтэн-Уул ХХК-тай хамтран Оёдлын сургалтын танхим байгуулж, Үйлдвэрлэлийн шаардлагад нийцэх ажиллах хүчнийг үнэ төлбөргүйгээр сургаж бэлтгэх, Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны 1-7 гудамжинд 300 метр шороон замыг тэгшлэн засварлах зэрэг төслүүд багтаж байна.
Үлдсэн 22 төсөл гүйцэтгэлийн шатандаа хэрэгжиж байгаа бол 5 төсөл холбогдох шалтгааны улмаас гүйцэтгэл нь эхлээгүй ажээ.
Дээрх төслүүдийг иргэд санаачлахын зэрэгцээ өөрсдийн гараар бүтээн байгуулалтыг хийж, өөрсдийн амьдралд эерэг үр дүнг авчирч байгаа нь иргэд бид бүхэн санаачлагатай хандвал төрийн зүгээс дэмжиж, хамтран ажиллах боломж нээлттэй аж.
Ж.Золзаяа
Холбоотой мэдээ