Д.Эрдэнэбат: Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн нэгдмэл байр сууринд хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-30 16:30:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэж байр сууриа нэгтгэлээ.
Хуралдааны дараа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг нилээн нухацтай авч үзэж Л.Болд гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг томилон МАН-ын байр суурийн зөрүүтэй байгаа хоёр талтай уулзаж мэдээлэл авсан. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс намын бүлэгт  ирүүлсэн зөвлөмж зэргийг үндэслэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч нэгдмэл байр суурьтайгаар чуулганы хуралдаанд оролцохоор шийдвэрлэлээ. Бүлгийн хуралдаанд  6 гишүүн оролцсон бөгөөд томилолттой байгаа 3 гишүүнд мэдээлэл өгч  саналыг нь сонссон" гэв.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ