Сингапурт дэлхийн хамгийн том цэцэрлэг нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-08-30 14:22:58
СИНГАПУР. /СNN/.  Сингапурт 2100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг наймдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээжээ.
 
Сингапурт үйл ажиллагаа явуулдаг Австралийн олон улсын сургууль /АОУС/ өөр нэг сургуультай хамтран “Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургалтын тосгон” нэртэй энэ цэцэрлэгийг  барьжээ.

4 645 м.кв талбайг хамран орших таван барилга болон 100 гаруй анги танхим, тоглоомын талбай, усан сан зэрэгтэй энэ цэцэрлэг нь 18 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан дэлхийн хамгийн том цэцэрлэг гэж АОУС мэдэгдэв.
 
“Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургалтын тосгон” цэцэрлэгт  бүх улс орны хүүхэд явах боломжтой аж.  Одоогоор 80 гаруй сингапур хүүхэд энэ цэцэрлэгт явж байна.

Нэг улирлын төлбөр нь 14500  син.доллар гэнэ.







Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ