Их Британийн шийдвэрийг Египет буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-06 11:16:18

КАИР. /NHK/. ОХУ-ын нисэх онгоц сүйрснээс хойш Египетийн Шарм-эль-Шейх хоттой холбогдох бүх чиглэлийн нислэгээ Их Британи цуцлах шийдвэр гаргасанд ихээхэн урам хугарч байгаагаа Египетийн Гадаад хэргийн яам илэрхийлжээ.

Египетийн талын санал бодлыг сонсолгүйгээр нэг талыг баримталсан шийдвэрийг Их Британийн Засгийн газар гаргалаа гэж яам мэдэгдэлдээ дурдсан байна.

Мөн мэдэгдэлд, нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалтыг гадаад болон дотоодын шинжээчдийн оролцоотойгоор мэргэжлийн түвшинд, ил тодоор явуулж байна гэжээ.

Эрт дүгнэлт хийх нь зохисгүй гэсэн үүднээс бид энэ мэдэгдлийг хийж байна гэж яам онцлон тэмдэглэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ