Австрид 5 уулчин осолдож амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-08-28 12:30:23
ВЕНА. /BBC/. Австрийн Зальцбург хотод ууланд авирч байсан уулчид осолдож 5 уулчин амиа  алдаж, 1 уулчин хүнд гэмтжээ.

Осол далайн түвшнээс дээш 3000 м өндөртэй “Mannlkarscharte” гэдэг нэртэй ууланд болсон байна.

Нэг уулчин нь мөсөн дээр халтирснаас болж бусадтайгаа хамт 200 м өндрөөс мөсөн ангал руу унажээ. Ослыг өөр нэг ууланд авирагч багийнхан олж мэдсэн байна. Улаан загалмайн нийгэмлэгийн 5 нисдэг тэрэг ослын газар руу хөдөлсөн бөгөөд амьд үлдсэн уулчныг Зальцбургийн эмнэлэгт хүргэсэн хэдий ч биеийн байдал тааруу байгаа ажээ.

Жил бүр уг уул руу авиралт хийсэн олон уулчин бэртэж, амиа алддаг гэнэ.
Х.Сарнай 
 
Холбоотой мэдээ