"Samsung" компани "Galaxy Note 8" ухаалаг утсаа танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-08-24 16:26:40
СӨҮЛ. /Yonhap/. "Samsung Electronics" компани өнгөрсөн жил зай хураагуурын асуудлаас үүдэн зохион бүтээх эрхээ алдсан боловч зах зээлд дахин эргэлт хийхээр өнөөдөр 6,3 инч дэлгэцтэй давхар камерны тохиргоотой  "Galaxy Note 8" утсаа танилцууллаа.

Тус загварын талаарх хүлээлт их байсан юм. Энэ оны эхэн үед гарсан 6,2 инч "Galaxy S8 Plus" загвараас яльгүй том боловч энэ нь хамгийн том дэлгэцэнд тооцогдох юм. Хамгийн сүүлд гарсан Quad HD+ Super AMOLED загварын дэлгэцийн харьцаа нь18.5:9 байсан юм. Уг загвар нь ирмэггүй бөгөөд энэ талаараа ихэд анхаарал татсан утас болсон юм.



Аюулгүй байдлын үүднээс тус загварын зай хураагуурын хүчин чадал нь 3,300 mAh бөгөөд өмнөх асуудал үүсгэсэн "Galaxy Note 7" загвар нь 3,500 mAh байсан юм. "Note 8" загварын хамгийн онцлог шинж нь урд хойд 2 камерны линзтэй бөгөөд энэ үзүүлэлт нь "LG" болон "Apple"-ийг эс тооцвол Солонгосын технологийн хөгжилд шинэ алхам болжээ. 2 камер нь хоёулаа 12 мегапикселтэй бөгөөд хэрэглэгч зургаа өргөн дэлгэцээр болон нарийн дэлгэцээр аль ч тохиргоогоор зургаа авах боломжтой.





Харин урд камер нь 8 мегапикселтэй бөгөөд "селфи" хийхэд бүр илүү чанартай зураг авах боломжтой болжээ.

"Galaxy Note 7" болон "Galaxy Note 8" нь камерны хурд ихтэй бөгөөд F1.7 үзүүлэлттэй юм. Энэ нь "LG V30"-аас санаа авсан бөгөөд 2 загвар хоорондоо үл ялиг ялгаатай. Камерны f функцийг доошлуулснаар харанхуй орчинд зураг авахад илүү гэрэлтэй гарах болон зурагны фоныг бүдгэрүүлэх мэргэжлийн зурагчны функцтэй юм. "Samsung" тус загвараа арын 2 камерны дурангийн тохиргоог хийх боломжтой анхны утас боллоо гэж мэдэгдсэн юм. The Live Focus үзүүлэлт нь хэрэглэгчдийг зураг авах үед арын фоныг тунгалаг цэвэрхэн авах боломжтой болгожээ.

Жингийн хувьд "Galaxy S8 Plus" нь 173 гр бол "Galaxy Note 8" бага зэрэг хүнд 195 гр юм байна. Харин багтаамжийн хувьд 3 янз 64GB, 128GB болон 256GB багтаамжтай байх бөгөөд багтаамжаа microSD картаар 256GB хүртэл нэмэх боломжтой. Тус утас нь хар, саарал, алтлаг болон хөх өнгөтэй байх юм байна.



Хамгийн сүүлийн үеийн "Note" загварууд нь үзэгтэй гарах бөгөөд хэрэглэгчид утасны дэлгэц унтраалттай байхад ч тэмдэглэл хөтлөх боломжтой болжээ. Тус үзэг нь 39 хэлтэй бөгөөд 71 хэлрүү орчуулах чадвартай юм. Мөн тус үзгээр тухайн тоон дээр товшсноор тооцоолох чапвартай ажээ. 

 
"Galaxy Note 8" нь албан ёсоор 9 дүгээр сарын 15-нд нээлтээ хийх боловч бусад оронд хэдний өдөр нээх нарийн төлөвлөгөөг танилцуулаагүй байна.

Х.Сарнай 
 
Холбоотой мэдээ