Халз тулааны ялагчид 3000 алмаазан шигтгээтэй алтан бүс гардуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-24 16:07:34
НЬЮ-ЙОРК./TASS/. Дэлхийн боксын холбоо /WBC/ Америкийн боксчин Флойд бага Мэйуэзер, Ирландын холимог тулааны тамирчин Конор Макгрегор хоёрын халз тулааны ялагчийг шагнахаар өвөрмөц алтан бүс бэлджээ.

WBC-ийн тэргүүн Маурисио Сулейман хоёр тамирчны пүрэв гарагт хийсэн хамгийн сүүлийн хэвлэлийн хурал дээр “алтан бүсээ” танилцуулжээ. Уг бүсийг бүтээхэд матрын арьс, 1,5кг алт, 3360 ширхэг алмааз, 600 бадмаараг, 300 маргад эрдэнийн шигтгээ оржээ.

Макгрегор-Мэйуэзерийн халз тулаан 8 дугаар сарын 27-ны үдэш Лас Вегас хотод болно.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой боксчин Ф.Мэйуэзер мэргэжлийн рингэнд 49 ялалт /26 нокаут/ байгуулж, нэг ч удаа ялагдаж үзээгүй байна. Мөн тэрбээр таван жинд дэлхийн аварга болж байсан төдйигүй 1996 оны Олимпийн тоглолтод хүрэл медаль хүртэж байжээ. 2015 оны 5 дугаар сарын 2-нд Филиппиний Мэнни Пакьяо-той халз тулаан хийж ялснаар Мэйуэзер боксийн түүхэнд хамгийн том шагнал болох 210 сая долларын эзэн болж байжээ.

К.Макгрегор холимог тулааны төрөлд 23 тулаан хийж, 20 удаа ялж /17-нь нокаутаар/ гурав ялагдаж байжээ. 2015 онд UFC-ийн үнэмлэхүй тулааны аварга болж байсан юм. Өнгөрсөн оны 8 дугаар сард Нейт Диастай халз тулаан хийж ялснаар тус байгууллагын түүхэнд байгаагүй том шагнал болох 3 сая долларыг хүртэж байжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ