Монголын эрх баригч намын гишүүд Ерөнхий сайдаа огцрохыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
УЛААНБААТАР./TASS/. Эрх баригч Монгол ардын намын гишүүд лхагва гарагт Монгол улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах шаардлагыг Улсын Их Хуралд /парламент/ өргөн барьжээ. Энэ тухай “Монголын дуу хоолой” радио мэдээллээ.
“Эрх баригч намын 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан, Засгийн газрын тэргүүн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
Хууль тогтоомжийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентын 76 гишүүний 39 нь дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд огцордог байна. Шаардлагыг өргөн барьсан өдрөөс хойш 14 хоногийн дотор парламентаар авч хэлэлцэх ёстой байдаг аж. Гэхдээ Монголын түүхэнд Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг 2-оос 6 сарын дотор авч хэлэлцэж байсан тохиолдол байдаг байна.
Жаргалтулгын Эрдэнэбат 2016 оны 7 дугаар сард Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож байсан ба тэрбээр үүнээс өмнө Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байжээ.
О.Барс