ОХУ Сири рүү пуужингийн систем илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /Reuters/. Цэргийн хүчнээ хамгаалах зорилгоор Сири рүү пуужингийн систем илгээсэн гэж ОХУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа-генерал Виктор Бондарев мэдэгдэв.
"Сирийн хөрш орнуудад сөнөөгч онгоцуудыг булаан авч, ОХУ-ын хүчин рүү халдахад ашиглаж болзошгүй. Бид болзошгүй аюулыг бүгдийг нь тооцоолсон. Зөвхөн агаарын техникүүд ч гэлтгүй пуужингийн системүүдээ хамгаалахаар пуужингийн систем илгээж байна" гэж Бондарев мэдэгдсэнийг “Правда” сонинд мэдээлжээ.
Д.Нямтулга