Хямралаас болж тэжээлийн нөөцөө бэлдэж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 16:21:37

Эдийн засгийн хямрал, ган ганчиг зэрэг цаг үеийн нөхцлөөс болж, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт удааширч байгааг ХХААГ мэдээлэв.

Тус газрын дарга Л.Даваасүрэнгийн ярьж буйгаар Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоол ёсоор сумд 1350тн тэжээл бэлдэх шаардлагатайгаас өнөөдрийн байдлаар 3,4 хувийг базаажээ. Тухайлбал: Аргалант, Баян, Баянжаргалан, Баянцогт, Эрдэнэсант сум 1-25 тн буюу ердөө 47 тн бол бусад сум огт бэлтгээгүй байна. Өвсний нөөцийн хувьд 27 сум 2700 тн-ыг бэлдэх шаардлагатайгаас 1469,1 тн буюу 59 хувийг нь  базаасан. Сумдад нөөц бүрдүүлэх ажил удаашралтай байгаа бол аймаг 380 тн өвсөө 104 хувийн биелэлттэй нөөцлөөд байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ