Ялтан суллах өдрүүдэд цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-11-05 15:50:42

Өршөөлд хамарсан ялтнууд энэ долоо хоногт багтаж суллагдана. Урьдчилсан байдлаар 2500 гаруй хүн эрх чөлөөтэй болох юм. Тиймээс ойрын өдрүүдэд Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Улсын хэмжээнд хорих, тэнсэх, ял хойшилсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ял бүхий 13375 хүн байгаа аж. Үүний дотор хорих, баривчлах ял эдэлж буй 6635 хүн байгаагаас өршөөлд хамрагдах 2383 хүн байгаа гэдгийг ШШГЕГ-аас мэдээллээ. Ял багасгах, хоног хасуулахаас гадна бүрэн чөлөөлөгдөх нь 1705 юм байна. Тийм учир ШШГЕГ хорих газрууддаа өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллахаас гадна цагдаа бас сэрэмжтэй ажиллах шаардлагатай болсон байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ