Махны жижиглэнгийн үнэ буурахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-05 15:17:40

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал 1.7 хувиар буюу 75 төгрөгөөр өсч, цул мах нь 1.8 хувиар буюу 100 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна хэмээн Нийслэлийн Статистикийн газраас мэдэгдлээ.

Тодруулбал энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал 0.7 хувиар буюу 40 төгрөгөөр, үхрийн цул мах 2.3 хувиар буюу 175 төгрөгөөр буурчээ. Үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байгаа аж.

“Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулбал монгол төмс 0.9 хувиар  буурчээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ