Нөлөөллийн сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 13:00:25

Хэнтий аймгийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт , Хөгжлийн үндэсний төвөөс аймгийн ЗДТГ, түүний харьяа хэлтэс байгууллагуудын ажилтан албан хаагчдад нөлөөллийн сургалт явууллаа.

Тус сургалт нь хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд нөлөөлөх, тэдэнтэй ажиллаж буй ажилтан албан хаагчдыг мэдээлэл эрх зүйгээр хангах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, орчныг стандартын дагуу төлөвлөх, олон нийтийн ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх зорилготой аж.

Мөн сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, шинэчлэл, хөгжлийн бэрхшээлийн талаарх парадигм/ хөгжлийн бэхршээлийн талаарх ёс зүй, анагаах ухаан,нийгмийн загвар/, ХБХЭМБНХ-ийн төв комиссын үйл ажиллагаа, илрүүлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн загвар, хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин, дэд бүтэц зэрэг сэдвийг хөндөн ярилцжээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ