Сирийн талууд хоорондын үйл явцыг дэмжих боломжийг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-05 11:40:17

МОСКВА. /TASS/. Cирийн хямралыг нийт үндэстний яриа хэлцээ хийх үндсэн дээр зохицуулахад олон улсын дэмжлэг үзүүлэх боломжийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар лхагва гарагт утсаар ярилцахдаа хэлэлцжээ. Оросын Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ мэдээлснээр, хоёр орны гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар Америкийн талын санаачилгаар утсаар ярилцсан байна.

“Австрийн Вена хотод 10 дугаар сарын 30-нд болсон Сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх олон талын уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны дагуу, Лавров, Керри нар Сирийн талууд хоорондын үйл явцад олон улсын зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг, тухайлбал, нийт үндэстний яриа хэлцээг яаралтай эхлүүлэхийн тулд сөрөг хүчний нэгдсэн төлөөлөгчдийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон терроризмтой тэмцэхэд байр сууриа бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ” гэж Оросын ГХЯ онцлон тэмдэглэжээ.

Эдгээр арга замыг хэрэгжүүлэх үйл явцыг “Венын хэлбэрээр” явуулах “гадаад тоглогчдын” дараагийн уулзалтын хүрээнд урагшлуулахаар тохиролцлоо гэж тус яам цохон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ