Орон нутгийн сэтгүүлчид Увсад чуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-11 15:28:39
Увс /МОНЦАМЭ/. “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт зөвлөлгөөнийг “Хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, ёс зүй” сэдвийн дор Улаангом хотноо зохион байгууллаа.

Энэхүү зөвлөлгөөнд 21 аймгийн сонин, радио, телевизийн сэтгүүлчид оролцож орон нутгийн сэтгүүлчдэд ёс зүйн ямар асуудлууд тулгардаг, ёс зүйн зарчмаа хэрхэн баримталж ажилладаг, цаашдаа орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэхэд юуг илүүтэй анхаарах вэ гэдэг асуудлаар санал шүүмжлэл дэвшүүлж, харилцан ярилцлаа. Тус уулзалт зөвлөлгөөнийг МСНЭ-ийн Увс аймгийн салбар зөвлөл, Увс аймгийн ИТХ, ЗДТГазар, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.

Уулзалт зөвлөлгөөнд МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, ОНХМХ-ны тэргүүн С.Шаравдорж, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар оролцлоо. МСНЭ-ийн Увс аймгийн салбарын тэргүүнээр С.Анхбаяр ажилладаг бөгөөд тэрбээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч юм.
 
Б.Батхүү

Холбоотой мэдээ