МСНЭ гадаад харилцаагаа тэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ган тэргүүтэй таван төлөөлөгч харилцан туршлага солилцохоор манай улсад ирээд байна.
МСНЭ болон Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн сэтгүүлчдийн уулзалт өнөөдөр "Пума империал"
зочид буудалд болов.
Уулзалтын үеэр хоёр орны сэтгүүлчид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал бодлоо солилцсон юм.
МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг хэлэхдээ, “Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд хоёр хөрш оронтой найрсаг сайн хөршийн холбоотой ажиллана гэж тусгасан байдаг. МСНЭ-ийн үйл ажиллагааны гадаад харилцааны хэсэгт энэ зорилт тусгалаа олж, Бүх Хятадын нийгэмлэг болон ОХУ-ын сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Өнгөрсөн жил Орос-Монгол сэтгүүлчдийн хэвлэл мэдээллийн анхдугаар форумыг зохион байгуулсан. Сүүлийн жилүүдэд Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байна. Сэтгүүлчид төр засаг, ард түмний хооронд гүүр болохоос гадна бусад улс орон, бүс нутаг, дэлхий нийтэд улс орныхоо дуу хоолойг хүргэх, соёл өв уламжлалаа мэдрүүлэх, баримталж буй бодлого чиглэл, өнөөгийн хөгжил, цаашдын зорилтоо танилцуулах зорилготой. Тиймээс МСНЭ хоёр хөрш орноосоо эхлээд цаашлаад дэлхий нийтийн улс орны сэтгүүлчидтэй хамтран ажиллах зорилготой. МСНЭ олон улсын сэтгүүлчдийн холбооны идэвхтэй гишүүн. Ирэх жил Монголын таван сэтгүүлч Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн урилгаар Хятадад айлчилна. Сэтгүүлчид харилцан хоёр орны тухай бодит хөгжил, түүх, соёл, өв уламжлалыг сэтгүүлч хүний нүдээр харснаа оюун ухаанаар дамжуулан тухайн орны иргэдэд хүрч болох боломжийг нээж байна.” гэв.

“Манай хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд хамтран ажиллаж байна. Цаашид хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, илүү нягт хамтран ажиллаж, амжилтад хүрнэ” хэмээн Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ган тодотгов.
Айлчлалын хүрээнд Хятадын сэтгүүлчид Монголын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар түвшинд ажиллаж байгаатай танилцан редакциудаар зочлохоос гадна музей, ардын урлагийн тоглолт үзэж сонирхох аж.
Уулзалтад Монголын талаас МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, МСНЭ-ийн зөвлөх Б.Нарантуяа, менежер Б.Мөнхбаяр, Монголын дуу хоолой радиогийн ерөнхий редактор З.Дэнсмаа нар оролцов.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал