Төлбөрийн тэнцэл 485.8 сая ам.долларын алдагдалтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-04 18:05:45

Монголбанкны гаргасан энэ оны эхний 3 улирлын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр урсгал тэнцэл 485.8 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Алдагдал  нь өнгөрсөн оны мөн үеэс 67 хувиар буюу 978.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарсан байна.  Урсгал тэнцэл алдагдалтай гарахад барааны гадаад худалдааны дансны ашиг 3 дахин буюу 638.5 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 50 хувиар буюу 604.1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 555.1 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буюу 296.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт  бөгөөд энэ нь Монгол Улсад орох шууд хөрөнгө оруулалтын урсгалаар тайлбарлагдаж байна. Манай улсад энэ оны эхний 9 сард 156.5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт оржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 387.4 сая ам. доллар буюу 71.2 хувиар буурсан байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ