Энэ сард олон жилийн дунджаас ахиу бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-03 17:45:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Борооны өмнө салхи түр зуур ширүүсч, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй аж.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг мэргэжлийн байхын Онцгой байдлын газраас анхааруулж байна. 
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ