Булган аймгийн 80 жилийн ой угтсан ажлыг удаашралтай байна гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-02 20:37:16
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ. Аймгийн Засаг дарга түүхт ойгоо угтаж 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн юм. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бэлтгэл ажлын явц, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцээд ойн бэлтгэл ажлын явц удаашралтай байна гэж дүгнэн, эрчимжүүлэх шаардлагатай байна гэж үзлээ.
Хөрөнгө санхүүгийн нөөц бүрдүүлэх эх үүсвэр дутмаг, цаг хугацаа давчуу зарим ажлын судалгаа, тооцоолол, хянан магадлагааны ажлууд удааширч хугацаа алдаж, ой угтсан ажлын явц 40 хувьтай байна гэж хуралдааны шийдвэрт дурджээ.
Аймаг байгуулаглагдсаны 80 жилийн ойн ажлын талаар олон нийтэд сурталчлах, сумын удирдлага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл бусад аймаг хотод ажиллаж, амьдарч байгаа иргэд, нутгийн зөвлөлийн идэвх оролцоог сайжруулах, ойн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг  нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх ажлуудын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, ойн бэлтгэл ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн Засаг дарга З.Батзоригт даалгаад байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ