Архангай аймгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг үнэгүй хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-02 20:31:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 01-нийг дуустал гурван өдрийн хугацаанд “Архангай Хөгжлийн төлөө ТББ”, МУЗН болон БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Архангай аймгийн төвийн болон Эрдэнэмандал сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ. 
Энэхүү үзлэгийн гол зорилго нь хөдөөгийн иргэдэд үндсэн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж, үзлэг оношлогоог үнэ төлбөргүй үзүүлэх, чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн багууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд оршжээ. БНСУ-ын эмч нар аймгийн төвд хүүхэд, эмэгтэйчүүд, эхо, гэмтэл, шүд, дотор, уламжлалт, томограф, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр иргэдэд үйлчилсэн бол Эрдэнэмандал суманд нүд, шүд, эрүү нүүрний эмч, үе мөч, уламжлалт, дотор гэсэн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ