Ш.Абэ засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-02 11:00:15
ТОКИО. /Kyodo/. Засгийн газар болон эрх баригч намын удирдлагын түвшинд маргааш буюу пүрэв гарагт халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ албан ёсоор зарлалаа.

Ш.Абэ мягмар гарагт эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ удирдах зөвлөлийн уулзалтын үеэр ийм мэдэгдэл хийжээ.

Тэрбээр хэлэхдээ “Одоогийн засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын 3-нд ажилдаа орж байсан. Түүнээс хойш яг нэг жил болох гэж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг илүү сайжруулах зорилгоор халаа сэлгээ хийхээр төлөвлөж байна” гэжээ.

Мөн намын удирдлагын түвшинд халаа сэлгээ хийхийг ЛАН-ын гишүүд зөвшөөрсөн байна.

Г.Доржханд 
Холбоотой мэдээ