Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 256,9 сая төгрөгийн дэмжлэг олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ ч утгаар аймгийнхаа бизнэс эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож дэмжиж байгаа. 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 500 сая төгрөгийн зээл олгохоор болжээ.
Өнгөрсөн жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 35-аас дээш насны хувиараа бичил үйлдвэрлэл эрхэлдэг 48 иргэнд 144 сая төгрөгийн дэмжлэг олгож 48 ажлын байр бий болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч 14 иргэнд 48 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгссөн төгсөгчдийн бүлгийн 10 төсөлд 45 сая төгрөгийн дэмжлэг олгож, 17 төгсөгч мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлж өгчээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 7 ахмадад 15 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, төрийн захиргааны чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн 13 ахмадад 4.9 сая төгрөгийн урамшууллыг олгосон тухай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас мэдээлэв.

Б.Гэрэлт-Од