Украины прокурорын амь насанд халдахыг завджээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-04 15:13:47

КИЕВ. /BBC/. Украины ерөнхий прокурорын амь насанд халдахыг завдсан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн тухай тус улсын албаны хүмүүс мэдээллээ.

Ерөнхий прокурор Виктор Шокиний ажлын өрөө рүү мэргэн буудагч гурван удаа гал нээсэн ч сумны хамгаалалттай шилний ачаар тэрээр амьд үлджээ. Шархадсан хүн байхгүй, уг хэргийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.

Украинд албан ёсоор зарласан, авлигын эсрэг хөтөлбөрийг цуцлуулсан хэмээн түүнийг сэжиглэдэг юм. 2014 онд Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагасан олон нийтийн эсэргүүцлийн дараа тус улс Европын Холбоотой харилцаагаа сайжруулахаар мэрийж байна.

Ерөнхийлөгч Петр Порошенкогийн холбоотон гэж шинжээчдийн үздэг ерөнхий прокурор уг сэжгийг няцаажээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ