Д.Мөнх-Эрдэнийн хүндэтгэлийн наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-28 20:12:33
Архангай /МОНЦАМЭ/. Монгол улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх наадмын хүчит бөхийн барилдаанд Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамба, Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва, Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч, Улсын начин Ч.Ганзориг, Э.Ванданцэрэн нарын тэргүүтэй 128 бөх барилдсанаас Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж Улсын начин Ч.Ганзориг үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн арслан М.Еркебулан, Тариат сумын харьяат аймгийн харцага Ц.Ганбат нар шалгаран үлдсэн юм. Энэ наадамд БНСУ-ын бөхчүүд бөрилдсанаараа онцлог болжээ. Наадмын эхний өдөр соёолон насны морьдын уралдаан болж 40 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Чулуут сумын Д.Гунгаабуугийн хүрэн түрүүлсэн бол өнөөдөр 30 гаруй хязаалан уралдсанаас Төвшрүүлэх сумын Шинэхүүгийн хул түрүүлжээ. Мөн үзэгчдийн дунд сугалаа тарааж азтан тодруулсан бөгөөд азтанууд LCD телевизор, хөлдөөгчний эзэн болсон байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ