Архангай аймгийн ХДТ 30 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-28 18:29:48
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Соёл урлагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Соёлын ордон байгуулагдсаны 60 жил, Хөгжимт Драмын Театр байгуулагдсаны 30 жилийн ойн баярын арга хэмжээ энэ сарын 27, 28-ны өдрүүдэд боллоо.
Ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Ж.Мөнхбат, Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Аймгийн ЗД-ын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, Аймгийн ХДТ-ын дарга И.Амартөвшин, МУГЖ Б.Тунгалаг нар оролцож урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдэд шагнал гардуулжээ.
Мөн арга хэмжээний үеэр Архангай аймгийн ХДТ-ын дэргэдэх “Week” амьд хөгжмийн хамтлагт ЗГХЭГ, БСШУС-ын яам хамтран 40 сая төгрөгийн үнэ бүхий хөгжмийн зэмсгийн эрх олгосныг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат гардуулсан юм. Ойн арга хэмжээний хүрээнд МУСТА Ч.Төвшингийн найруулга “Би эндээс явахгүй” жижгийг тоглож, “Алтан тайзны эзэд” номын нээлтийг хийн, хүндэтгэлийн тоглолтыг өргөн барилаа. Аймгийн ХДТ-т ажиллаж байсан ахмад уран бүтээлчид ч өөрсдийн уран бүтээлүүдээрээ тоглолт бэлтгэн үзэгчдэд өргөн барьжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ