Хөдөлмөрийн яармаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:57:33

Хөдөлмөрийн яармаг үзэсгэлэн худалдааг энэ сарын 6,7–ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Булган аймгийн Засаг даргын "Шинэ Булган" хөтөлбөрийн "Ажилтай орлоготой Булганчууд" заалтын дагуу аймгийн  Хөдөлмөрийн хэлтэс нь хамтран ажиллаж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах, бүтээгдэхүүн бараа үйлчилгээгээр  үйлчлэх, худалдаа явуулах, ажил олгогч эзэд болон  ажилгүй иргэдийг холбож, ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм байна.

Мөн энэ үеэр аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн сангийн үйл ажиллагааг сурталчлах, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах сонирхол бүхий иргэдэд анхан шатны ойлголт олгох, ажилгүй иргэд, ажил хайгчид, ажил олгогчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хөгжүүлэх, чадавхижуулах мэдээлэл давхар хийгдэх гэнэ.

П.Батням

Холбоотой мэдээ