Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдээр хэлэлцүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-18 14:07:12
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг аймгийн Иргэний танхимд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр анхны цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа гэж Иргэний танхимын зохицуулагч М.Мейрамбек мэдээллээ.

Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Засаг даргын харьяа хэлтэс, агентлагийн удирдлага, албан хаагчдаас бүрдсэн 80 гаруй төрийн албан хаагч оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан төрийн алба, УИХ-ын бүтэц, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт, Ерөнхийлөгчийн бүрэн эрх зэрэг асуудлуудтай танилцжээ.

Уг хэлэлцүүлэг нь эцэг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд ирэх сарын 7-20-ны өдрүүдэд аймгийн иргэдээр өргөн хүрээнд хэлэлцүүлэхээр болжээ.


Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ