Ази Номхон далайн орнуудын "АА"-гийн 12 дахь бага хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-07-18 10:11:03
Улаанбаатар /мОНЦАМЭ/.Ази Номхон далайн орнуудын АА-гийн 12 дахь удаагийн бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 6-9-ний өдөр болж өнгөрлөө.
Хуралд 15 орны 100 гаруй төлөөлөгч оролцсон юм. Зөвхөн архинаас гарах чин эрмэлзэл дээр тулгуурлан нэгдсэн хүмүүсийн сайн дурын нөхөрлөл болох "АА" хэмээх байгууллага нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гишүүдийнхээ нэр хаяг, хувийн мэдээллийг нууцалдаг зарчимтай бөгөөд тус бага хуралд Дэлхийн АА-гийн Ерөнхий менежер, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн менежер нарын нэр хүндтэй зочид хүрэлцэн иржээ. Энэ удаагийн бага хурлын уриа нь “Мэдээ түгээлтэд нэгдмэл байр сууриар хандах” /Preserving the integrity of carringthe message/ зарчмыг тунхаглаж байгаа бөгөөд АА-гийн тухай мессежийг мэдээллийн бүхий л хэлбэрээр түгээхдээ үндсэн зарчим болох хүний эрхийг хүндэтгэх, гишүүдийн талаарх мэдээллийг нууцлахад онцгой анхаарч ажиллах талаар Ази, Номхон далайн орнуудын АА-гийн салбарууд санал солилцов. Дашрамд дурдахад, Монгол Улсад АА нийгэмлэг байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд одоогийн байдлаар АА-гийн 101 бүлэгт нийт 3000 гаруй гишүүд хамрагддаг юм байна.
Б.Занданхүү
 
Холбоотой мэдээ