Бээжин, Жанчхүүгийн хооронд өндөр хурдны төмөр зам тавина

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-11-03 14:55:19

БЭЭЖИН./TASS/. 2022 онд өвлийн олимпын наадмыг зохион байгуулах газар болох Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Жанчхүү хотыг нийслэл Бээжин хоттой холбох өндөр хурдны төмөр замын шугам тавих төслийг тус улсын эрх баригчид баталжээ. Уг төслийн нийт өртөг нь 58.41 тэрбум юань буюу 9.22 тэрбум доллар болно гэж тус хотын Хөгжил, шинэчлэлийн хорооны өнөөдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

174 км урт төмөр замын сүлжээ 10 станц байх бөгөөд харин төмөр замыг тавихад 4 жил зургаан сар зарцуулах аж. Уг зам дээр галт тэрэг цагт 250 орчим км хурдлах бөгөөд өндөр хурдны шинэ замаар тээвэрлэх зорчигчдын тоо жилд 60 сая орчимд хүрнэ гэж Хятадын засгийн газар тооцоолжээ.

Энэ оны долдугаар сард Малайзын нийслэл Куала-Лумпурт болсон Олон улсын олимпын хорооны чуулганы үеэр 2022 оны өвлийн Олимпын нийслэл хотоор Бээжин болон Жанчхүү хотыг сонгосон билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ