Түрүүлсэн болон аман хүзүүдсэн даагыг хасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-12 19:00:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан түрүү болон аман хүзүүний даагыг хассан талаар Хурдан морины салбар хорооноос мэдээлэв.

Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах, “Уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн зээрд даага, аман хүзүүнд Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хонгор даага орсон. Энэ хоёр даагыг үүлдэрлэг байдлыг тогтоогоод эрлийз хэмээн уралдуулахгүй зөвшөөрөөгүй. Гэтэл хамгаалалтын ажилчдын нэг нь тавьж явуулсан байна. Хэн тавьж явуулсныг цагдаагийн байгууллага удахгүй тогтооно. Сая дахин шинжихэд сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдал Монгол адуунаас өөр байгаа нь тогтоогдсон” гэлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ