Сэлэнгээс автотээврийн анхны эмэгтэй гавьяат төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-10 21:26:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн гавьяат тээвэрчин хэмээх эрхэм цолыг Монгол түмний Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 96 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баярын өдөр хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат Тээвэрчин цол хүртсэн С.Соль гуай өнөөдөр ач, зээгээ тойруулан гавьяаныхаа амралтанд сууж байна. Түүний ид ажиллаж, хөдөлмөрлөж явсан тухайн цаг үед жолооч хэмээх мэргэжлийг эзэмшсэн эмэгтэй хүн өдрийн од шиг цөөхөн байжээ. Энэхүү ховорхон мэргэжлээрээ ачааны том тэрэг бариад, тээвэрт явна гэж ярихаар одооны цаг үед үлгэр мэт сонсогдох бизээ. С.Соль гуай өвөл, хавар, зун, намар жилийн дөрвөн улиралд машинаа жолоодон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмийн үед төлөвлөгөө нормоо биелүүлэн зүтгэж явсан байна.
Тэрээр:”Би автотээврийн салбарт 46 жил хөдөлмөрлөхдөө Сэлэнгэ аймгийн 23-р баазад тээврийн жолоочийн хүчир албанд тасралтгүй зүтгэж явлаа” хэмээн ярьсан юм. Ийнхүү С.Соль жолооч Сэлэнгэ аймгийн түүхэнд автотээврийн салбарт гавьяат цолтон болж буй анхны эмэгтэй болж буйгаараа түүхэн гавьяатай нэгэн боллоо. 
Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сүхбаатар сумын МСҮТ-ийн захирал Д.Загдгочоо, Сүхбаатар сумын ахмад настан Г.Мөнхбаяр, Шаамар сумын ахмад настан Д.Өлзийбаяр, Алтанбулаг сумын “Бүргэдэй Чацаргана” ХХК-ийн захирал Б.Дашзэвэг, Мандал сумын ЕБС-ийн ахмад багш П.Санжаа нарын хүмүүсийг, Алтан гадас одонгоор С.Алгаа, Х.Мөнхжаргал, А.Алтан-Очир, Л.Ц.Зандан, Л.Баатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Баярсайхан, Б.Дуламжав, Г.Мижид, Ц.Нарантуяа, Э.Оюун, Ц.Хишигмаа, Ц.Цэцэгбалжид, Д.Чулуунбат, С.Сампил, Б.Уранцэцэг, Ш.Дорж нарыг. Цэргийн гавьяаны одонгоор Товуудоржийн Дамдинсүрэн, Цэргийн хүндэт медалиар П.Батцогт, С.Гантулга, Б.Хэнзбат нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар С.Чулуунцэцэг, Н.Алтанцэцэг, Д.Лхамгарьд, Б.Энхзул, Х.Эрдэнэсүх, Д.Хүрэлбаатар, Д.Чимгээ, Ц.Энхтайван, Б.Ганболд, Я.Баяраа, Л.Гантөмөр, М.Долгор, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн, Б.Оюун-Ундрах, Ж.Төмөр нарын хүмүүс хөдөлмөр бүтээлээ төр засагтаа үнэлүүлэн шагнуулсан байна. 
 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ