Наадмын өдрүүдэд цагдаагийн 6700 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-10 14:22:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар цагдаагийн байгууллагаас 6700 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Үүнээс Хүй долоон худагт 3800 орчим цагдаагийн алба хаагч ажиллаж буй бөгөөд эдгээр албан хаагч нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмын үеэр бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулснаар олон хүүхэд төөрсөн хэрэг гардаг байна. Тиймээс иргэдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.
Мөн тэрбээр наадамчин олныг согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулав.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ