Сонгуулийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьд хүрч, 1 сая 199 мянга 84 сонгогч саналаа өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-07-08 00:02:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 00.15 цагт танилцууллаа.

Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт Улаанбаатар хотноо ирнэ. Үүний дараа ирц, санал хураалтын дүн эцсийн байдлаар гарна. Тухайн үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Мөн тэрбээр ирц 60.41 хувьд хүрсэн тул нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа хэмээв.

21.30-22.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл:

Д/Д  
 
Аймгууд
 
21.30-22.00
цагийн байдлаар
    Ирц хувиар
1.        Архангай 58.51
2.        Баян-Өлгий 63.73
3.        Баянхонгор 65.78
4.        Булган 57.97
5.        Говь-Алтай 55.53
6.        Говьсүмбэр 63.05
7.        Дорноговь 58.76
8.        Дорнод 52.28
9.        Дундговь 58.62
10.    Завхан 65.74
11.    Өвөрхангай 57.42
12.    Өмнөговь 50.95
13.    Сүхбаатар 61.13
14.    Сэлэнгэ 55.17
15.    Төв 59.52
16.    Увс 62.75
17.    Ховд 57.67
18.    Хөвсгөл 57.59
19.    Хэнтий 56.81
20.    Дархан-Уул 55.62
21.    Орхон 55.78
  Аймгийн дундаж 58.35
Д/Д  
Дүүргүүд
21.30-22.00
цагийн байдлаар
 
1.          Ирц хувиар
2.        Хан-Уул 63.29
3.        Баянзүрх 62.95
4.        Чингэлтэй 60.63
5.        Сүхбаатар 65.18
6.        Баянгол 63.71
7.        Сонгинохайрхан 62.75
8.        Багануур 56.96
9.        Багахангай 67.96
10.    Налайх 64.58
  Нийслэлийн дүн 62.85
 
 Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ