Нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 907 мянга 162 иргэн бүртгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын сонгогчдын нэрсийн жагсаалтад нийслэлийн хэмжээнд 907 мянга 162 иргэн бүртгэлтэй байгаа талаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, “907 мянгаас “түр хасав” тэмдэглэгээтэй 29 мянга 904 сонгогч байгаа юм. Сонгуулийн Ерөнхий хорооноос нийт 904 мянга 336 саналын хуудас хүлээн авч энэ сарын 5-нд техник хэрэгслийн хамт санал авах байруудад тараасан. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 4317 иргэнээс санал авсан байна” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд 403 санал авах байр ажиллаж байгаа юм. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд ажиллаж байна. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүр байрлуулжээ. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага болон аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байна.

Ч.Ариунболд