Керри бүс нутгийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДУШАНБЕ. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Тажикистан улсын удирдлагатай уулзах үеэрээ бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд гол анхаарлаа хандуулна. Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн албан ёсны айлчлал хийхээр Тажикистаны нийслэл хотод хүрэлцэн ирнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.
“Керри Душанбед ирсэн даруйдаа Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзаж, аюулгүй байдлын асуудлууд болон Афганистанд болсон сүүлийн үеийн үйл явдлын хүрээнд Төв Азийн бүс нутгийн байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр онцлон дурдаад тэд мөн хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөнө гэдгийг нэмж хэлсэн байна.
Керри мөн Душанбед богино хугацаанд айлчлах үеэрээ Тажикистаны Гадаад хэргийн сайд Сирожидин Асловтай уулзана. Уулзалтын үеэр талууд жил тутмын улс төрийн уламжлалт зөвлөлдөөн болсон хоёр орны гадаад бодлогын байгууллагууд хоорондын харилцааны байдалд анхаарлаа хандуулна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга уулзалт, хэлэлцээнүүдийнхээ үеэр үг хэлэх эрх чөлөө болон улс оронд нь ардчилсан өөрчлөн шинэчлэлт хийх асуудлыг хөндөхийг шинжээчид үгүйсгэхгүй байна.
Д.Жаргал