Монгол-Японы хамтарсан инженерийн тэтгэлэгт 18 хүүхэд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-05 09:19:02
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогсдод их дээд сургуулийн хуваарь олголт үргэлжилж байна. Энэ жил тус аймгаас нийт 1551 шалгуулагч ЭЕШ-д хамрагдсанаас хэмжээст онооны хамгийн өндөр буюу 800 оноотой найман төгсөгч байгаа ажээ. Үүнээс “Оюуны-Ирээдүй” цогцолбор, “Од” цогцолбор, “Дархан Эмпати” сургуулиас тус бүр гурав, “Монгол Оюу” сургуулиас нэг сурагч 800 оноо авсан нь өнгөрсөн жилийн амжилтыг таван байраар ахиулжээ.
Мөн Монгол-Японы хамтарсан инженерийн тэтгэлэгт хөтөлбөрт тус аймгаас 18 хүүхэд хамрагдсан нь өнгөрсөн жилээс даруй 10 хүүхдээр нэмэгдсэн. Эдгээр амжилтуудаас гадна улсын хэмжээнд Дархан-Уул аймгийн шалгуулагчдын онооны дундаж үзүүлэлт улсын хэмжээнд гуравдугаар байранд эрэмбэлэгдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ.
Аймгийн Боловсрол, Соёл Урлагын газрын дарга Р.Батжаргал: “Элсэлтийн хуваарь олголт хоёр өдөр явагдаж төгсгөлийн шатанд ороод байна. Хуваарь олголтод аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавьж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй үргэлжилж байна” гэлээ.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ