Прокурорууд тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-05 09:17:01
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Прокурорын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хүрээнд Дархан-Уул аймгийн Прокурорууд тангараг өргөлөө. Энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд прокурорын байгууллагын тухай хууль шинэчлэгдэж “Прокурорын тухай хууль” болж өөрчлөгдсөн. Тус аймгийн хэмжээнд 12 прокурор ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.
Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг: “Прокурорын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэж тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим. Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулж прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж хариуцлагатай байдлыг хангахад чиглэгдэж байна. Прокурорууд бусад байгууллагатай хамтарч ажиллах эрх зүйн үндсийг бий болгож үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлж албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан нь энэ хуулийн гол онцлог болж байна” гэв.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ