Баянгол сумынхан сонгуульдаа идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-26 19:28:40
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах ажил 18.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 45.10 хувьтай явагдаж байна.
Сэлэнгэ аймагт нийт 69950 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 18.00 цагийн байдлаар 31544 сонгогч саналаа өгчээ. Энэ нь нийт сонгогчийн 45.10 хувь юм. Сонгуулийн явцын идэвхийг авч үзвэл Баянгол сум хамгийн сайн буюу 56 хувьтай, Сүхбаатар сум хамгийн сул буюу 40 хувьтай сонгууль явагдаж байна. одоогийн байдлаар ямар нэгэн гомдол санал ирээгүй, сонгууль хэвийн тайван явагдаж байна хэмээн аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ