“Үндсэн хуулиа хамгаалах фронт” байгуулж, тэмцэнэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцын талаар мэдээлэл хийв.
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёрт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн ноцтой гэмт хэрэгт тооцдог хэмээн Э.Бат-Үүл мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Сонгуулийн хууль зөрчиж, иргэдийн саналыг худалдаж авах тохиолдол гарах болсон. Би өнөөдөр Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Био комбаниат, Өлзийт зэрэг газарт ажиллаж, сонгуулийн явцтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүнээ нэр дэвшүүлсэн намууд Сонгуулийн хууль зөрчсөн тухай мэдээлэл гарсан. Хэсгийн хороодод иргэдийн саналыг худалдаж авах “хар зах” ажиллаж байна гэж болохоор байна. Нэн ялангуяа сонгууль зохион байгуулж буй төрийн албан хаагч энэ үйл ажиллагаанд оролцож байгаа тухай мэдээлэл бий. Иргэдийн саналыг худалдаж авна гэдэг бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Тиймээс иргэд, улс төрийн хүчнүүдийг шударга сонгууль зохион байгуулдаг болохын төлөө тэмцэхийг уриалж байна. Хэрэв төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого гарвал би “Үндсэн хуулиа хамгаалах фронт” байгуулж, тэмцэнэ” гэлээ.
Мөн иргэдийн саналыг худалдаж авсан тухай мэдээллүүдийг нэгтгэж хуулийн байгууллагуудаар шалгуулна гэдгээ илэрхийлэв. Хуулийн байгууллагууд нарийн шалгаж, тогтоох тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр