2008 оноос хойш анх удаа тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-26 10:19:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь баталгаажуулах тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна. 

Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын хуруунд тусгай тэмдэглэгээ хийж байгаагаараа онцлогтой. Учир нь 2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа больсон байсан юм. Энэхүү тэмдэглэгээг хэрэглэснээр сонгогч дахин санал өгөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой гэж үздэг.

Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг судалж, тогтоол гарган, нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх шийдвэр гаргасан юм. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ