М.Энхболд: Эвлэлдэж нэгдсэн үндэстэн, иргэндээ ээлтэй төрийг цогцлоох замаасаа буцахгүй
[1507871068] Ерөнхийлөгч - 2017
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өндөрлөснөөр бид сонгуулийн нэгэн циклийг дуусгаж байна. Одоо бидний өмнө сонгуульгүйгээр өмнөх ажлаа хийх, үр дүн гаргахад гурван жилийн л хугацаа үлдлээ. 2020 оноос дахиад сонгуулийн шинэ цикл эхэлж 2021 оны дунд хүртэл үргэлжилнэ.
Гурван жил гэдэг тооны хувьд харьцангуй богино хугацаа ч төр засаг нэгдмэл бодлогоор нэг зүгт харж ажиллаж чадвал улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт гаргахад хүрэлцэхүйц хангалттай цаг хугацаа юм. Сэтгэл байгаад зөв бодлогоор зүтгэж ажиллаж чадвал нэг жил ч багадахгүйг манай Засгийн газар харуулсан. Манай эдийн засагт өдрөөс өдөрт бодитой эерэг өөрчлөлтүүд гарсаар байна.
Эдийн засаг хямарсныг заавал статистик тоо гэхгүйгээр хараад мэдчих баримтууд хангалттай олон байлаа. Улсын хэмжээний энэ хямралыг хоромхон хугацаанд хялбархан туулах аргагүй. Гэхдээ бид заавал даван туулах ёстой, харин алдаагаа давтах эрх, цаг хугацаа бидэнд байхгүй. Магадгүй өнөөдөртөө хүнд хэцүү байж болох ч, маргаашаасаа урваж, итгэл үнэмшлээсээ ухрах эрх та бидэнд байхгүй.

Монголын төрд өнөөдөр дээрээ суудлаа олох нь хамгаас чухал. Дээрээ суудлаа олсноор төр засаг бүтэн болж, бодлого нь нэгдмэл явна, ард түмнээ бүтнээрээ сонсч эхэлнэ. Бид худал амлалт, талцал хорслоор дүүрсэн өнөөгийн улс төрд цэг тавих үүрэгтэй. Үүнийг манлайлагч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн юм. МАН-ын хувьд Монгол Улсын төрийн тэргүүн-улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын өндөр шалгуурт нь тэнцүүлж нэр дэвшигчээ сонгосон. Нэгдмэл Монгол Улс-нэг монгол үндэстний эрх ашгийн төлөө улсын Ерөнхийлөгчийн өндөр албан тушаалын шалгуурт Миеэгомбын Энхболд бүрнээ нийцнэ, тохирно гэж МАН үзсэн. Монголын ард түмэн Та бидэнд улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйн өмнө хүлээх нэн хариуцлагатай шинэ сонголт ирлээ” гэсэн юм.
Дараа нь нэр дэвшигч М.Энхболд хаалтын үйл ажиллагаанд үг хэлэв. Тэрбээр “Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн олон зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдгээ энэ хүндэт индрээс ард түмэндээ андгайлан амалъя. Ийм итгэлтэй байгаагийн учир нь УИХ, Засгийн газраасаа бүрэн дэмжлэг авах боломж зөвхөн надад байна. Парламент, Засгийн газраа бужигнуулахгүй, зөв бодлого, зүйтэй шийдвэрт нь хориг саад тавихгүй байх нь миний үүрэг гэж би ойлгож байна. Би ард түмэнтэйгээ ямагт ойр Ерөнхийлөгч байх болно. Би аливаа сайн үйлс, сайхан үйл хэрэг, бүтээх эрмэлзэл бүхнийг өөгшүүлэн дэмждэг Ерөнхийлөгч байх болно. Дэлхий дахинд “Цөөхүүлээ хэрнээ олуулаа юм шиг том орон болжээ” гэж Монголоо хүлээн зөвшөөрүүлэхийг, тэдэнтэй эрх тэгш нэгдэн алхахыг би хүсэж байна. “Зорилгоос буцах зам мянга, харин түүнд хүрэх зам нэг л байдаг” гэсэн мэргэн үг бий. Би эвлэлдэж нэгдсэн үндэстэн, иргэндээ ээлтэй төрийг цогцлоох замаасаа буцахгүй" гэсэн юм.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч боловсролтой, эрдэм мэдлэгтэй, улс төрийн туршлагатай, ноён нуруутай хүн байх ёстой. М.Энхболд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид яв цав тохирох хүн. Монгол Улсыг популист хүмүүс удирдаж болохгүй. Популизм улс орныг битгий хэл нэг үндэстнийг устгаж байсан гашуун түүх бий” гэв. Мөн Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди хэлсэн үгэндээ "Түүхэн сонголтын өмнө бид тулж ирлээ. Эх орныхоо хөгжил дэвшил, гэр бүл, гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө хийх нэн хариуцлагатай сонголт юм. Бидний энэ удаагийн сонголт үл итгэлцлээс итгэлийг, маргаанаас эв нэгдлийг сонгох сонголт юм. Бид өс хонзонгийн аяганаас эв нэгдлийн цангаагаа тайлах ёсгүй" гэлээ.
Нэр дэвшигч М.Энхболд нийслэл Улаанбаатар хот, 21 аймагт 87 удаагийн уулзалтаар 126 мянган иргэдтэй нүүр тулан уулзаж санал бодлоо солилцжээ.

Н.Гантуяа