Абу Дабигийн “Их дуулга”-аас манай жүдочид алт, мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-02 11:39:59

АНЭУ-ын Абу Даби хотноо болсон “Гранд слам” тэмцээнд манай улсаас 16 жүдоч зодоглосноос нэг алт, нэг мөнгө, нэг тавдугаар байрт орсон амжилтаар багаараа зургадугаар байрт шалгарлаа.

Жүдо бөхийн "Рио 2016" олимпийн эрхийн оноо олгох чансаа өндөр тэмцээнүүд үргэлжлэн зохион байгуулагдсаар байгаагийн нэг болох  тус тэмцээнд манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар алт, 60 кг-д ур чадвараа сорьсон, залуу жүдоч Ц.Цогтбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ