Бээжинд үргэлжилсэн борооны улмаас 200 гаруй нислэг цуцлагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-06-23 11:03:37
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-24-ний өдөр БНХАУ-ын ихэнх нутгаар аадар бороо орж байна. Борооны улмаас олон тооны нислэг цуцлагдаж, аялал жуулчлалын газрууд түр хугацаанд хаалгаа барьжээ. 
Өчигдөр оройборооны хүч нэмэгдсэний улмаас оройн 20:00 цагийн байдлаар Бээжингийн Капитал олон улсын нисэх буудлын 277 нислэг цуцлагдсан байна. Өнөө өглөөний 06:00 цагийн байдлаар дотоодын 15 нислэг мөн цуцлагдсан хэмээн “Air China” компани цахим хуудсандаа мэдээллэсэн байна.
Тус өдрүүдэд хальтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хангалтгүй байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа анхаарч,үер усны аюулаас сэргийлнэ үү хэмээн анхааруулсан байна.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ