Дунд голын уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-20 14:40:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар ЗЦА-наас мэдээлэв.

Өчигдрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтсоны улмаас ийнхүү хаасан байна. Мөн “E mart” худалдааны төвийн уулзвар, 100 айлаас хойш УБОӨЕГ, зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос нэгдүгээр хороолол, Саппорогийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын автозамд их хэмжээний ус тогтмосны улмаас замын хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсчээ.

Иймд жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ