“Жишиг хороолол-5” төслөөр тоглоомын талбай байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-18 00:37:47
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 54,7 сая төгрөгийн төсөвт өртгөөр Дархан хотын “Жишиг хороолол-5” төслөөр тус сумын Тавдугаар багийн нутаг 20 дугаар хорооллын 7 дугаар байрны гадна тохижилтын ажил хийж  эхлэв.
Уг ажлыг Барилга угсралт засварын “Бурхант хясаат” ХХК гүйцэтгэж байна. Энэ хороололд явган хүний зам, замын хашлага, сагсны талбай, гэрэлтүүлэг, хогийн сав, сандал, сүүдрэвч, иж  бүрдэл тоглоом бүхий иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайг байгуулахаар зураг төслийг нь хийжээ. “Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай үргэлжилж байна. Гэрээнд зааснаар ирэх сарын 30-нд ажлаа дуусгаж хүлээлгэн өгөх ёстой” гэж аймгийн Захирагчийн Албаны дарга Э.Равжаадэлгэрэх ярилаа.
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ