"Монгол HD" телевизээр мэтгэлцэхийг АН-ынхан өрсөлдөгчдөөсөө хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-16 17:02:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хүрээнд Ардчилсан намаас энэ сарын 24-нд болох халз мэтгэлцээнд МАН, МАХН-аас нэр дэвшигчдийг урьж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. 

Монголын Телевизүүдийн холбооноос өнгөрсөн бямба гарагт гурван нэр дэвшигчдийн дунд Соёлын төв өргөөнд мэтгэлцээн зохион байгуулахаар зарласан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга цагийг нь тулгаж дуулгасан гэх шалтгаанаар мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү нэг нэр дэвшигч оролцох боломжгүйд хүрсэн тул мэтгэлцээнийг цуцалж байсан юм.

Ардчилсан намынхан мөн энэ сарын 24-нд 
МҮОНТ-ээс явуулах мэтгэлцээнд оролцохгүй нь. Учир нь МҮОНТ-ийг тус намынхан эрх баригчдад үйлчилж байгаа гэж үзсэн тул зохион байгуулж байгаа мэтгэлцээнд оролцохгүй байхаар тогтжээ.

Тэд "Монгол HD" телевизийн эфирээр мэтгэлцэхийг өрсөлдөгчдөө уриалав.
 
Б.Туул
Холбоотой мэдээ