Дулааны зуухаа шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 18:02:28

Дорноговь аймгийн Айраг сум өвлөөс урьтаж дулааны зуухаа шинэчилж байна.  1974 онд “Монгол росцветмет” нэгдлийн уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын тосгоныг халаах зорилготой барьсан зуухны ашиглах хугацаа дуусч ийн шинэчилж байгаа юм.

Халаалтын зуухыг шинэчилэхэд аймгийн ИТХ-аас 139 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ОХУ-д үйлдвэрлэсэн хоёр зуух худалдан  авч суурилуулж буй. Зуухны шинэчлэлийн ажлыг “Миний Сайншанд” ХХК гүйцэтгэж 11 дүгээр сарын  эхээр  ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ. Зуухны шинэчлэл хийгдсэнээр сумын төвийн төсөвт болон төрийн бус байгуулага, аж ахуй нэгжүүдэд түгээх дулаан нэмэгдэж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлчилгээний чанарт өөрчлөлт гарах аж. Мөн шинээр 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулж 150 метрийн урттай шугамын өргөтгөлийг хийжээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ